“Монголын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн прокурорын газар ахмад прокурор О.Нямааг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ахмад прокурор О.Нямаа нь 1988 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Намын хорооны товчооны хурлаар орж, Монгол Улсын Ерөнхий прокурор С.Бүдрагчаагийн тушаалаар Ажилчны районы /одоогийн Хан- Уул дүүрэг/ прокуророор томилогдож 10 жил ажилласан байна.
Тэрээр Прокурорын байгууллагад ажиллаж байсан дурсамжаасаа хуваалцаж, “Прокурорын байгууллага бол "жинхэнэ" хуульч болгох ур чадварыг суулгаж, төлөвшүүлдэг байгууллага юм. Хэрэг, материал уншихдаа хэзээ ч залхуурч болохгүй, маш сайн уншиж, судалсны үндсэн дээр хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэх ёстой" хэмээн зөвлөсөн юм.
Хан-уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд ахмад прокурор О.Нямаад эрүүл энх, цаашдын ажил, амьдралд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, дурсгалын зүйл гардуулснаар уулзалтын арга хэмжээ өндөрлөв.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба