Улсын Ерөнхий прокурорын газар Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан есдүгээр сарын 27-ны өдөр үе үеийн Улаанбаатар хотод амьдардаг ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Уг арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, С.Алиманцэцэг, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Оюундэлгэр, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорууд оролцож, ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн үеэр ахмад прокурор М.Дэлгэрнасан, Г.Дашзэвэг, ажилтан Д.Цогзолмаа нарыг Прокурорын байгууллагын ахмадуудын дунд зохион байгуулагддаг спорт, урлаг соёлын арга хэмжээнд тогтмол идэвх зүтгэл гарган оролцож байгааг нь үнэлэн Улсын Ерөнхий прокурорын газрын “Жуух бичиг”-ээр шагналаа.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба