Сургалтын хаалтын үйл ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар оролцож, сургалтанд хамрагдсан прокуроруудад сертификат гардуулан өгч, амжилт хүссэн юм.
Элчин сайд Майкл Клечески, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар сургалтын агуулга, үр дүнг өндрөөр үнэлж, цаашид уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн явуулах сонирхолтой байгаагаа харилцан илэрхийллээ.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба