Тээврийн прокурорын газар 2019 оны 9 дүгээр сарын 19, 25-ны өдрүүдэд “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 1, 2 дугаар баазад “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт зохион байгуулжээ.
Дээрх сургалтыг Тээврийн прокурорын газраас зам тээврийн осол гарч буй шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад бичсэн прокурорын мэдэгдлийн мөрөөр зохион байгуулсан бөгөөд сургалтанд нийт 400 гаруй жолооч, механикч хамрагдсан байна.
Тус газрын хяналтын прокурор С.Оюунжаргал, Б.Мөнгөншагай нар сургалтыг явуулж, нийтийн тээврийн автобусны жолооч нар замын хөдөлгөөнд оролцоход анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж, санал солилцжээ.
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба