Дэлхийн аялал жуулчлалын өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Орхоны хөндийд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар, Хархорин сум дахь Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хархорин, Бат-Өлзий сумдын Засаг даргын тамгын газар, Орхоны хөндийд аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг болжээ.
Уг хэлэлцүүлэгт Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ш.Баасандорж оролцож, “Орхоны хөндийд аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр илтгэл тавьж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар яриа, таниулга хийж ажилласан байна.
ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба