Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хамт олон “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Тус арга хэмжээнд уригдан ирсэн ахмад прокурор Н.Цэрэннадмид, Д.Баасанжав, ахмад ажилтан Л.Чулуунцэцэг, Л.Оюунчимэг нарт аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Мөнхбаяр “Ахмадын баяр”-ын мэнд хүргэн залуу хойч үедээ үргэлж үнэтэй сургаал зөвлөмжөө хайрлан зааж сургаж байдагт талархаж байгаагаа илэрхийлж, Улсын Ерөнхий Прокурорын газрын мэндчилгээг гардуулан өгч, эрүүл энх, урт удаан наслахын ерөөлийг дэвшүүлсэн байна.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба