ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН “СПОРТЫН БАГА НААДАМ-2019” ЭХЭЛЛЭЭ

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН “СПОРТЫН БАГА НААДАМ-2019” ЭХЭЛЛЭЭ

Прокурорын байгууллагын нийт ажилтан, албан хаагчдыг эрүүл идэвхитэй амьдралд уриалах, биеийн тамир спортоор хичээллүүлэх зорилготой “Спортын бага наадам- 2019” аравдугаар сарын 02-ны өдрөөс эхэллээ.

Аймгийн прокурорын газрууд 5 бүсэд хуваагдан өрсөлдөж байгаа бол Улаанбаатарын бүсэд Улс, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын баг тамирчид шатар, даам, снукер биллъярд, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг,  дартс, боулинг гэсэн спортын 8 төрлөөр өрсөлдөнө.

Улаанбаатарын бүсийн тэмцээн дартс болон биллъярдын төрлөөр эхэлсэн ба өнөөдөр Спортын төв ордонд гар бөмбөгийн төрлөөр үргэлжилж байна.

Маргааш буюу 10 дугаар сарын 04-нд боулинг, шатар, даам, ширээний теннисний тэмцээн болох бол 10 дугаар сарын 05-ны өдөр сагсан бөмбөгөөр өрсөлдөж,  Улаанбаатарын бүсийн шилдэгүүдээ тодруулна. Шалгарсан баг тамирчид 2020 онд зохион байгуулагдах Спортын Их наадамд оролцох юм.

                                                                                         Тэмцээний үйл явдалаас