АНУ-ын Луйзиана мужийн зүүн дүүргийн прокурорын орлогч, АНУ-ын Хууль зүйн яамны OPDAT буюу Гадаад орнууд дах Прокурорын байгууллагын туслалцаа, сургалт хариуцсан суурин Зөвлөх, ноён Питр Страссэр 2019 оны 10 дугаар сар 03-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт зочилж, уулзалт хэлэлцүүлэг хийлээ.
Энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Алтангэрэл, Улс, Нийслэл, дүүргийн прокурорын газрын прокурорууд оролцож авилгатай тэмцэх, нуугдмал хөрөнгийг илрүүлэх, эдийн засгийн гэмт хэрэг зэрэг асуудлуудаар харилцан мэдээлэл солилцож, туршлага судалсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба