Булган аймгийн прокурорын газраас 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хяналтын харьяа обьектуудын үйл ажиллагааг гэнэтийн байдлаар шалгасан байна.
Шалгалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги, Шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байр, аж ахуйн хоригдол, Цагдаагийн газрын Албадах байруудын үйл ажиллагаатай танилцаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллажээ.
БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба