ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

A- A A+
ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХ ТАЛААР  САНАЛ СОЛИЛЦОВ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2019 оны 10 дугаар сарын 01-нд Баянхонгор аймагт зохион байгуулсан “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээнд тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Амарсанаа оролцож, орон нутгийн иргэдэд хүний эрхийн талаар мэдлэг ойлголт олгох, эрх зүйн туслалцаа үзүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, төрийн байгууллагын алба хаагчид болон олон нийтэд сургалт явуулах, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийлжээ.

Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тус прокурорын газрын прокурор, ажилтнуудтай уулзаж “Хүний эрх болон эрүү шүүлтээс ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр харилцан ярилцаж, мэдээлэл солилцсон байна.  

                                                                               БАЯНХОНГОР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР