Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон В.Батдэлгэрийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус прокурорын газарт боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаартай зарлигийн хавсралтаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Энхтулга ёслолын ажиллагааг удирдан явуулсан бөгөөд нийт хамт олны зүгээс хяналтын прокурор В.Батдэлгэрт прокурорын хариуцлагатай, хүндтэй албанд томилогдсонд баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба