“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ” ЭРХИЙН ТАЛААР ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ” ЭРХИЙН ТАЛААР ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Булган аймгийн прокурорын газраас 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тус аймаг дахь Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд “Эрүү шүүлтээс ангид байх” эрхийн талаар сургалт зохион байгуулсан байна.

Сургалтад Булган аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасаг, Мөрдөн байцаах тасаг, Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид болон сум дундын Цагдаагийн тасгийн дарга, хэсгийн төлөөлөгч нар бүрэн хамрагджээ.

Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Г.Лхагвасүрэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хүний эрхийг хуульд зааснаас бусад аргаар хязгаарлах, эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандах явдлыг гаргахгүй ажиллах үүргийг мөрдөгч нарт өгсөн бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гарч буй алдаа зөрчил, түүний шалтгаан нөхцөл, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, хамтарсан шийдвэр гарган хэрэгжүүлж ажиллахаар болжээ.

           БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР