УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ХЭЛТСЭЭС СУРГАЛТ ЯВУУЛАВ

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ХЭЛТСЭЭС СУРГАЛТ ЯВУУЛАВ

Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөнд “Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнаас тавих хяналт” сэдвээр сургалт явуулжээ.  

Тус сургалт, зөвлөгөөнд Тээврийн цагдаагийн албаны Нийслэл, дүүрэг, орон нутгийн нийт 60 орчим удирдах албан тушаалтнууд оролцож байгаа юм.

Сургалтын явцад Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан аргачилсан заавар, хуульд нийцүүлэн гаргасан холбогдох бусад эрх зүйн актаар зохицуулсан зөрчлийн хэргийг удирдах албан тушаалтны бүрэн эрх, хүлээх үүрэг болон эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд гарч байгаа алдаа дутагдал, хууль хэрэглээнд анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдын асуултанд хариулт өгсөн байна. 

                                   ЗӨРЧИЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ХЭЛТЭС