НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН “САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН” БОЛЛОО

A- A A+
НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН  “САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН” БОЛЛОО

Нийслэлийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын 2019 оны “Дээд шатны прокурорын үүрэг хариуцлага, прокурорын мэргэжлийн ур чадвар, ёс зүй сахилга, хариуцлагыг сайжруулах тухай болон эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлэх тухай” албан даалгавруудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд есдүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд Нийслэлийн төвийн 6 дүүргийн прокурорын газруудын дээд шатны прокурорууд мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хэрхэн ханган ажиллаж байгаа байдлыг шалгасан байна.

Улмаар шалгалтын дүнг үндэслэн Нийслэл, дүүргийн прокурорын газруудын нийт прокуроруудыг оролцуулсан “Сахилга, хариуцлагын зөвлөгөөн”-ийг 10 дугаар сарын 11ий өдөр зохион байгуулжээ.

Зөвлөгөөнөөр шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, нэгжүүдээс хийж гүйцэтгэсэн ололт амжилттай ажлуудын талаар болон Нийслэлийн дүүргийн прокурорын газруудын 3 дугаар улиралд хийсэн ажлыг дүгнэсэн дүнг танилцуулж, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдорж, орлогч прокурор Ж.Ариунаа нар прокурор, ажилтны ёс зүй, ажлын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, доголдолж байгаа ажлын үзүүлэлтүүдийг сайжруулахтай холбогдсон тодорхой үүрэг, даалгавруудыг өгч, зарим дүүргийн прокурорын газраас гаргасан саналуудыг дээд шатны прокурорын газарт уламжлан шийдвэрлүүлэх, шалгалтын мөрөөр дүүргийн прокурорын газруудад мэдээлэл хүргүүлж, зарим прокурорын газарт ажил сайжруулах албан даалгавар хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн Нийслэл, дүүргийн хэмжээнд “Прокурор, ажилтны сахилга, ёс зүй, харьцааны соёлыг дээшлүүлэхэд таны үүрэг оролцоо” сэдвээр зарлан явуулсан эссэ бичлэгийн уралдаанд “Тэргүүн” байр эзэлсэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын туслах ажилтан М.Оюунбат, “Дэд байр” эзэлсэн Багануур дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Д.Нансалмаа нарт өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зөвлөгөөний төгсгөлд Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн багш, хяналтын прокурор Г.Оюунболд “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилт, эрүү шүүлт тулгах, эрүүдэн шүүхээс ангид байх эрх” сэдвээр прокуроруудад сургалт зохион байгуулсан байна.

                                                                                           НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР