ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР “ЭРЧИМЖҮҮЛЭЛТ-2019” БОЛЗОЛТ УРАЛДААН ЗАРЛАЖЭЭ

A- A A+
ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР  “ЭРЧИМЖҮҮЛЭЛТ-2019” БОЛЗОЛТ УРАЛДААН ЗАРЛАЖЭЭ

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс хамтарсан сургалт, зөвлөгөөн зохион байгуулсан байна.

Тус зөвлөгөөнд сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Д.Энхбаяр байгууллагын 3 дугаар улирлын мэдээ, ажлын явц байдалд хийсэн дүнг танилцуулж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд удаан хугацаанд шалгагдаж байгаа хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх, хяналтын ажлын явцад гарч буй алдаа зөрчлийг таслан зогсоох, чанар үр дүнг дээшүүлэх, талаар прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ.

Хамтарсан зөвлөгөөнөөс энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд “Эрчимжүүлэлт-2019” болзолт уралдаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оргил-Очир “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар үр дүн, цаашид анхаарах асуудал”, хяналтын прокурор Э.Болор “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны тоон үзүүлэлт, анхаарах асуудал” сэдвээр  сургалт орсон байна.

ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР