НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙНА

A- A A+
НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙНА

Чингэлтэй дүүргийн прокурорын газар, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг хамтран 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх” талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Прокурорын байгууллагын зүгээс гэр бүлийн хүчирхийлэл болон танхайрах зөрчлийн талаарх хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлэх, ажлын уялдаа холбоо, шуурхай байдлыг хангах үүднээс зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 7 хоногт 3 өдөр хийх, прокурорын дүгнэлтээр эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, өөрчилсөн тохиолдолд хэрэг, материалыг хугацаа алдалгүй эрх бүхий байгууллагад хүргүүлж, прокурорын хяналтанд оруулах шаардлагатай талаар санал тавьж, хэлэлцүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Хэлэлцүүлэгт оролцогчид дээрх асуудал болон зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч байгаа хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, зарим асуудлаар холбогдох байгууллагад санал тавихаар болсон байна.

                                                                                       ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР