Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Говьсүмбэр аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор шинээр томилогдсон Ш.Батсүхийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус газарт зохион байгуулжээ.
Тангараг өргөх ёслолын ажиллагааг “Прокурорын тангараг өргөх ёслол”-ын журамд заасны дагуу Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Э.Нэргүй удирдан явуулж, тус газрын прокурор ажилтнууд прокурорын албан тушаалд шинээр томилогдсон Ш.Батсүхэд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүссэн байна.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба