МОНГОЛЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНООС “УЛААНБААТАР-МАНЖУУР” ЧИГЛЭЛИЙН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
МОНГОЛЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНООС “УЛААНБААТАР-МАНЖУУР” ЧИГЛЭЛИЙН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Прокуроруудын холбооноос энэ оны 10 дугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд зохион байгуулсан “Улаанбаатар-Манжуур” чиглэлийн аялалд Улс, Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудын болон Ахмадын холбооны төлөөлөл болох нийт 44 прокурор, ажилтан яваад ирлээ.

Төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн Алтан эмээлт, Манжуур хотуудаар аялан түүхэн дурсгалт газруудыг нь үзэж, танилцсанаас гадна Алтан эмээлт хотын прокурорын газраар зочилж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах байр, явуулын шүүх хурлын танхим зэрэгтэй танилцаж, туршлага судалжээ.

Энэ үеэр Хөлөн буйр аймгийн Ерөнхий прокурор Жань Ши Ху, ӨМӨЗО-ны Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцааны газрын орчуулгын газрын дарга Н.Хишигнаран нар хүрэлцэн ирж, Монголын Прокуроруудын холбооны төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна.

Хөлөн буйр аймгийн Ерөнхий прокурор Жань Ши Ху уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Монголын Прокуроруудын холбооноос зохион байгуулдаг тус аялалыг цаашид сургалт, туршлага солилцох чиглэлээр улам өргөжүүлж, хамтран ажиллахад таатай байна” гэдгээ илэрхийлжээ.   

 

Дээрх аялалыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, аялалын бүрэлдэхүүнийг халуун дотноор хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн Дорнод, Хэнтий аймгийн прокурорын газрын болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймаг, Алтан эмээлт хотын прокурорын газрын хамт олонд Монголын Прокуроруудын холбооны Удирдах зөвлөлийн зүгээс нийт гишүүдээ төлөөлөн талархал илэрхийлж байна.

МОНГОЛЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБОО