ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

A- A A+
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн 260 дугаартай тушаалаар тус холбооны гишүүнээр элсүүлсэн шинэ хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан тэргүүтэй албаны хүмүүс оролцож шинэ хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гардуулж, баяр хүргэсэн юм.

Энэ үеэр хуульчийн мэргэжлийн шалгалтанд тэнцэж гэрчилгээ авсан Улсын Ерөнхий прокурорын газрын туслах ажилтан А.Ариунтуяа, Г.Ариунзул, М.Мөнхсүрэн, Ц.Шагдар, Ц.Буянхишиг, Нийслэлийн прокурорын газрын туслах ажилтан Г.Баясгалан, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Г.Нандин-эрдэнэ, Э.Аззаяа, Баянгол дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Б.Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Тамгын хэлтсийн дарга Л.Галав, туслах ажилтан Б.Очгэрэл, С.Бичинхүү, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга М.Анхбаяр, Налайх Багахангай дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга С.Ууганбаяр, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын туслах ажилтан С.Сайнзаяа, Орхон аймгийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Г.Анх-Ирээдүй нар хуульчийн тангарагаа өргөлөө. 

Шинэ хуульчид нь хүний эрх, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндлэн дээдэлж, хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, шударга ёсны манаанд хоёргүй сэтгэлээр зогсож чадахаа төр, ард түмэндээ батлан тангарагласан юм.