УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН АЖИЛТАН Б.МӨНГӨН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН АЖИЛТАН Б.МӨНГӨН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Жү-До бөхийн хэвтээ барилдаанд үндэслэсэн тулааны спортын нэг төрөл болох жюу жицүгийн “SEOUL INTERNATIONAL PRO”  олон улсын нээлттэй тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 20-нд БНСУ-д болсон байна. Тус тэмцээнд нийт 10 орны 320 тамирчин оролцсон бөгөөд манай улсын 21 тамирчин насанд хүрэгчид, мастрес ангилалд өрсөлдөж, нэгдсэн дүнгээр 7 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар Монгол Улс “хоёрдугаар” байрт шалгарчээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын ажилтан, жюу жицүгийн Азийн аварга Б.Мөнгөн дээрх тэмцээний 94 кг-ийн жинд барилдаж, алтан медаль хүртсэн амжилт гаргасан байна. 

Б.Мөнгөн нь чөлөөт бөхийн спортын мастер, сумын заан цолтой бөгөөд 2018 онд жюу жицугийн олон улсын Гран при тэмцээнд 94 кг-ийн жинд Алтан медаль авч Азийн аварга болсон юм.

Тэрээр одоо 2019 оны 11 дүгээр сарын 09-нд БНСУ-д болох “SEOUL-LIGEU ROYAL олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гараад байгаа бөгөөд үргэлж тусалж, дэмжиж байдаг гэр бүл, ажлын хамт олондоо болон О.Болд-Эрдэнэ багштай “ГАРУДА” академийнханд талархал илэрхийлжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хамт олны зүгээс Б.Мөнгөнд баяр хүргэж, цаашид оролцох тэмцээнд нь амжилт хүсч байна.  

                                                                   УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР