Баянгол дүүргийн прокурорын газраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг таниулах, авлигын гэмт хэргээс урьдчилан зорилгоор Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нарт сургалт зохион байгуулсан байна.
Сургалтаар авлигын шинж, авлига, бэлэг, хандивын тухай ойлголт, нийтийн албан тушаалтанд тавигдах хязгаарлалтын талаар мэдээлэл өгчээ.
Цаашид тус прокурорын газраас Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудад уг сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба