Багануур дүүргийн прокурорын газрын ажилтан Л.Ганчимэг, ахмад прокурор Ц.Цэрэннадмид нар нь 2019 оны 10 дугаар сарын 15-наас 18-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Ахмадын улсын аварга шалгаруулах буудлагын тэмцээн”-д амжилттай оролцжээ.
Ахмад прокурор, спортын мастер Ц.Цэрэннадмид гар бууны төрөлд хоёрдугаар байр, спортын мастер Л.Ганчимэг урт бууны БКВ-9 дасгалд гуравдугаар байр, урт бууны 3*20 дасгалд хоёрдугаар байр эзэлж тус тус мөнгөн медаль хүртсэн байна.
БАГАНУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба