МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ДӨРӨВДҮГЭЭР ИХ ХУРАЛ БЯМБА ГАРАГТ БОЛНО

A- A A+
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ДӨРӨВДҮГЭЭР ИХ ХУРАЛ БЯМБА ГАРАГТ БОЛНО

Монголын Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр их хурал 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08:00 цагт “Корпорэйт конвеншн центр”-ийн “Концерт холл” танхимд эхэлнэ. Хуралд 525 хуульч төлөөлөгчөөр оролцох бөгөөд хурлаар дараах 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Үүнд:

1. Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;                             

2. Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайлан;

3. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;

4. Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан;

5. Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;

6. Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнийг батламжлах, чөлөөлөх;

7. Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх;

8. Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх.

Холбоо барих: 70116004