СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН ӨДӨРЛӨГ  ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байх тухай 2007 оны 97 дугаар зарлиг болон мөн оны Засгийн газрын 190 дугаар тогтоолын дагуу тус аймгийн Засаг даргын тамгын газар, хууль хяналтын байгууллагуудтай хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулсан байна.

Тус өдөрлөгөөр иргэдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийг сурталчилж, зурагт хуудас, гарын авлага тарааснаас гадна прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, прокурорт хэрхэн гомдол, мэдээлэл гаргах талаар мэдээлэл, зөвлөгөө өгчээ.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР