Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар туслах ажилтнуудынхаа дунд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд зориулсан гарын авлага, сэрэмжлүүлэг материалын эх бэлтгэлийн уралдаан зохион байгуулж, шалгаруулжээ.
Уралдаанд нийт туслах ажилтнууд идэвхтэй оролцож, шинэ санаа дэвшүүлсэн олон гарын авлага, сэрэмжлүүлэг бэлтгэж оролцсоноос “нэгдүгээр” байранд туслах ажилтан М.Оюунбат, “хоёрдугаар” байранд туслах ажилтан Ш.Анужин нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба