ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР “ИРГЭН ТӨВТЭЙ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

A- A A+
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР “ИРГЭН ТӨВТЭЙ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Хөвсгөл аймгийн прокурорын газар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус аймагт зохион байгуулагдсан “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” арга хэмжээнд оролцож, аймгийн төрийн алба хаагч, иргэдэд авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хийжээ.

Мөн арга хэмжээний үеэр тус аймагт үйлдэгдсэн гэмт хэргүүдийн шийдвэрлэлт болон прокурор, ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1919 дугаарын утасны талаар мэдээлэл хийж, гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх гарын авлага, материалыг тарааж ажилласан байна.

                                                                                           ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР