Баянгол дүүргийн прокурорын газар нь Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “ДЭВЖЭЭ 2019” тэмцээнийг 2019 оны 10 дугаар сарын 25-нд Улаанбаатар паласт зохион байгуулжээ.
Зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох чиглэлээр зохион байгуулсан “ДЭВЖЭЭ 2019” тэмцээнийг “Жолооч та бид”, “Дураараа биш дүрмээрээ” сэдвээр явуулсан бөгөөд тус дүүргийн ерөнхий боловсролын 16 дунд сургуулийн ахлах ангийн 3524 сурагч оролцож , замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээрээ өрсөлдсөн байна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба