ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ БОЛОН ТАНХАЙРАХ ЗӨРЧЛИЙГ ШАЛГАХАД АНХААРВАЛ ЗОХИХ АСУУДЛУУД СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ БОЛОН ТАНХАЙРАХ ЗӨРЧЛИЙГ ШАЛГАХАД АНХААРВАЛ ЗОХИХ АСУУДЛУУД СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Баярчимэг, Н.Алтантүлхүүр нар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус дүүргийн Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн 40 гаруй эрх бүхий албан тушаалтнуудад “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих болон танхайрах зөрчлийг шалгахад анхаарвал зохих асуудлууд” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Уг сургалтын явцад дээрх төрлийн зөрчлийг шалгахад гарч байгаа хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар эрх бүхий албан тушаалтнууд харилцан санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар ярилцсан байна.  

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР