Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Отгонцэцэг 2019 оны 10 дугаар сард Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдсан АНУ-ын Олон улсын хууль сахиулах академи /ILEA/-ийн “Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны техник-9” сэдэвт 4 өдрийн сургалтанд оролцоод иржээ.
Сургалтанд Сингапур, Тайландын Вант Улс, Бангладеш, Филиппин, Малайз, Зүүн Темор, Мьянмар, Камбож, Индонез, Монгол Улсын нийт 31 төлөөлөгч оролцож, цахим мөнгө ашигласан мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа, “Мөнгө угаах” гэмт хэрэгт санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг хэрхэн явуулах талаар болон хууль бус орлогыг тооцоолох практик сургалтанд хамрагдаж, харилцан туршлага судласан байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба