Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарах асуудал”, “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад албадлагын арга хэмжээ хэрэглэхэд анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулжээ.
Сургалтанд тус аймгийн Булган, Үенч, Алтай, Цэцэг, Мөст сумдын хэсгийн мөрдөгч, цагдаа нар хамрагдсан бөгөөд хууль, зааврыг хэрэгжүүлэн ажиллахад учирч буй хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцож, Улсын Ерөнхий Прокурорын газрын бодлого, чиглэл болон Улсын Дээд Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн талаар мэдээлэл өгч ажилласан байна.
ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН
ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба