Налайх, Багахангай дүүрэг дэх хуулийн байгууллагууд хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо бэхжүүлэх, дүүрэгт гарч буй гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангаж ажиллах зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хамтарсан зөвлөгөөн хийжээ.
Зөвлөгөөнд тус дүүргийн прокурорын газар, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн хэлтэс, Шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл зэрэг байгууллагууд болон өмгөөлөгчдийн зөвлөл оролцож, санал, хүсэлт, шүүмжлэлийг нэг бүрчлэн хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон байна.
НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба