Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн удирдамжийн дагуу Дорноговь аймгийн прокурорын газраас “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнаас авсан албадлагын арга хэмжээний хууль зүйн үндэслэл”-ийг энэ оны эхний 9 сарын байдлаар шалгажээ.
Шалгалтын мөрөөр тус прокурорын газар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нийт 14 сумдын Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн дарга, гишүүдэд, 11 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн Цагдаагийн газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад “Албадлагын арга хэмжээний хууль зүйн үндэслэлийг шалгасан шалгалтын дүн, цаашид анхаарах асуудал”, Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журмын хэрэгжилт” сэдвээр танхимын болон онлайн сургалтыг тус тус зохион байгуулсан байна.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба