Говьсүмбэр аймгийн прокурорын газар НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенцын ерөнхий ойлголтын талаар сургалт зохион байгуулжээ. Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, тэдэнд тулгамдаж байгаа асуудал, нийгэм дэх ялгаварлан гадуурхалт зэрэг асуудлаар танилцуулга, мэдээлэл хийж, санал солилцсон байна.
Улмаар тус газраас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг зөрчсөн тохиолдолд оногдуулах шийтгэл”-ийн талаарх гарын авлагыг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан зүйл, хэсэг бүрээр бэлтгэн гаргаж, орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Өөдрөг зөвлөл” төрийн бус байгууллагын гурван төлөөлөгчид болон сумдын Хамтарсан багийн гишүүдэд тараан, мэдээлэл өгчээ.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба