Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийг шийдвэрлэхэд хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэнг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгууллага дээрээ урьж сургалт зохион байгуулжээ.
Сургалтын хүрээнд прокурор, ажилтнууд залилах гэмт хэргийг иргэний хэргээс хэрхэн ялгаж зүйлчлэх талаар болон Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэргүүдийн талаар харилцан ярилцаж, санал солилцсон байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба