Өвөрхангай аймгийн прокурорын газар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулсан “Удааширсан болон гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тодорхой, илрүүлэх боломжтой хэргүүдийг шийдвэрлэх, хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх” сэдэвт зөвлөгөөнд оролцжээ.
Тус зөвлөгөөнд дээрх байгууллагуудаас гадна аймгийн Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон байна.
Аймгийн прокурорын газраас зөвлөгөөний үеэр хяналтын ажлын чиглэл тус бүрээр мэдээлэл хийж, цаашид анхаарч ажиллах асуудлаар тодорхой үүрэг, даалгавар өгч, биелэлтийг тооцохоор болжээ.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба