Баян-Өлгий аймгийн прокурорын газар тус аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, Хүүхэд хамгаалагч төслийн ахмад ажилтан нартай хамтран ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдын эцэг, эхчүүдийн дунд "Хариуцлагатай эцэг, эх" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгийн үеэр "Өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд", "Гэр бүлийн хүчирхийлэл ба хүүхэд", "Охидын эрүүл мэнд, жирэмслэлт", "Хүүхдийн хүмүүжил", "Эцэг, эхийн үүрэг хариуцлага" зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс илтгэл тавьж, мэдээлэл хийн ирээдүй болсон хойч үeдээ зөв хүмүүжил олгох, тэдэнд тавих хараа хяналтаа сайжруулахыг уриалсан зөвлөмж хүргүүлсэн байна.
Мөн аймгийн прокурорын газраас энэ оны эхний 10 сарын байдлаар тус аймагт гарсан гэмт хэрэг, зөрчил, түүний дотор хүүхэд холбогдсон, хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба