ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ИРГЭДЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ИРГЭДЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сүхбаатар аймгийн прокурорын газраас Хүний эрхийн үндэсний комиссын референт Х.Наранцэцэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, ахлах дэслэгч Т.Болор-Эрдэнэ нарыг оролцуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтанд байгаа хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн иргэдэд “Архинд донтох өвчнөөс урьдчилан сэргийлэх нь”, “Гэр бүлийн хүчирхийлэл ба хүний эрх”, “Зөрчлийн тухай хууль” “Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулжээ. 

Мөн үеэр тус аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Баттулга гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, гарын авлага, зөвлөмж тараасан байна.

Тус сургалтанд хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн нийт 50 гаруй хүн хамрагджээ.

СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР