ПРОКУРОРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

A- A A+
ПРОКУРОРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Хэнтий аймгийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллаагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Ж.Батбаатарын тангараг өргөх ёслолын ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус газарт зохион байгууллаа.  

Прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагааг ахлах прокурор Д.Энхжаргал удирдан явуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг болон нийт прокурор, ажилтнууд оролцож хяналтын прокурор Ж.Батбаатарт баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

 

ХЭНТИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР