ПРОКУРОР, АЖИЛТНУУД ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНУУД ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Сүхбаатар аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, лектор О.Балжиннямыг урьж “Хувь хүний хөгжил”, “Гэр бүлийн харилцаа”, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”, “Цахим донтолт” сэдвүүдээр 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сургалт зохион байгуулж, байгууллагын болоод хувь хүний үнэт зүйлийн талаарх мэдлэг, мэдээлэл авсан байна.  

Дээрх сургалтыг прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн “Прокурорын хяналтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, сахилга, ёс зүй, харьцааны соёл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд зохион байгуулжээ.

СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР