Говьсүмбэр аймгийн прокурорын газраас санаачлан тус аймаг дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлье” сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгуулжээ.
Дэвжээ тэмцээнд Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр сумдын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын 10 баг оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр жүжигчилсэн тоглолт, асуулт хариулт, гар бүтээл зэрэг төрлүүдээр авхаалж самбаагаа сорьсон байна.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба