“СЭТГЭЛИЙН ДЭМ” САЙН ҮЙЛСИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“СЭТГЭЛИЙН ДЭМ” САЙН ҮЙЛСИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсээс “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн ажлыг энэ сарын 23-нд зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд Баянгол дүүргийн тохижилт үйлчилгээний “Шинэ өргөө” компанийн 50 гаруй үйлчилгээний ажилтнууд болон мөн дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 30 гаруй алба хаагчдыг албан үүргээ гүйцэтгэж байх үеэр нь халуун аарц, чацарганаар дайлсан байна.

Мөн тус прокурорын газрын хамт олон байгууллагынхаа жижүүр Г.Багажагайн өвлийн хэрэгцээнд зориулан сайжруулсан шахмал түлш, түлээний мод болон хүнсний хэрэглээний бүтээгдэхүүнийг бэлтгэн өгч, сэтгэлийн бэлэг барьжээ.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР