Нийслэлийн прокурорын газраас зохион байгуулж буй “Зөрчилгүй хамт олон” нэгдсэн аяны хүрээнд Хан-Уул дүүргийн прокурорын газар “Хувь хүний төлөвшил, ёс зүй”, “Стресс бухимдал түүнийг арилгах арга” сэдэвт сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтыг “Монгол билиг” сэтгэл судлалын төвийн сэтгэл судлаач Б.Чоймаа удирдан явуулсан бөгөөд тус прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд хамрагдсан байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба