ДОРНОГОВЬ АЙМАГТ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
ДОРНОГОВЬ АЙМАГТ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дорноговь аймгийн прокурорын газар аймгийнхаа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудтай хамтран 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зөвлөгөөн зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд тус аймгийн прокурорын газрын хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 17 байгууллагын 70 орчим албан тушаалтнууд оролцож, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад гарч буй хүндрэл, бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна.

Мөн үеэр аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих чиглэлээр 2019 оны 10 дугаар сард хийсэн ажил”, “Прокурорын хяналт, шалгалтаар тогтоогдсон нийтлэг зөрчил”-ийн талаар, Улсын бүртгэлийн хэлтсээс “Зөрчлийн тухай хуулинд харьяалан шийдвэрлэхээр заасан зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, хүрсэн үр дүн”, Татварын хэлтсээс “Татварын хууль тогтоомж зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөл, түүнийг арилгах арга хэлбэр”, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Хилийн 0168 дугаар ангиас “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад гарч буй хүндрэл, бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам”-ын талаар тус тус мэдээлэл хийжээ.

Зөвлөгөөнөөс нийт 4 шийдвэр гаргаж, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Ширэндэв тус хяналтын ажлын чиглэлээр цаашид анхаарах асуудлуудын талаар үүрэг, чиглэл өгсөн байна.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР