ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн талаарх ойлголт, урьдчилан сэргийлэх асуудлаар сургалт зохион байгууллаа.

Сургалтыг тус дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс, дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон “Дэлхийн зөн Монгол” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтанд дүүргийн 10-19 дүгээр хорооны хөдөлмөр эрхэлдэггүй, хөгжлийн бэрхшээлтэй 70 гаруй иргэн хамрагдсан байна. 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР