Орхон аймгийн прокурорын газар тус аймаг дахь Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний албатай хамтран 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Сагсан бөмбөг, волейбол”-ын тэмцээн зохион байгуулжээ.
Тус тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг, волейболын төрөлд аймгийн Прокурорын газар түрүүлсэн байна.
Энэхүү нөхөрсөг тэмцээнийг Монгол бахархлын өдөр болон Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 95 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулжээ.
ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба