ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО

A- A A+
ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Ховд аймгийн прокурорын газрын шинэ байрны нээлтийн арга хэмжээ 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр боллоо.

Нээлтэнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Пүрэвганди, Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорууд болон аймгийн төрийн байгууллагуудын удирдлагууд урилгаар хүрэлцэн ирж оролцжээ. 

Тус аймгийн прокурорын газар нь 1932 онд байгуулагдсан ба үйл ажиллагаагаа 1957 онд ашиглалтанд орсон хуучин байранд явуулж байсан бол энэхүү шинэ байр ашиглалтанд орсоноор прокурор, ажилтнуудын ажиллах орчин, нөхцөл сайжирч, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангагдаж байна.

Шинэ барилгын ажлыг “Турлиахт” ХХК гүйцэтгэсэн бөгөөд байрны 1, 2 дугаар давхар нь ажлын байрны зориулалтаар, 3 дугаар давхар нь прокурор, ажилтнууд амьдрах зориулалтаар баригдсан байна.

 ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР