ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨЛӨВЛӨГӨӨТ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨЛӨВЛӨГӨӨТ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Дорнод аймгийн прокурорын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд төлөвлөгөөт ажлууд зохион байгуулжээ.

Энэ хүрээнд тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй 100-аас дээш ажилтантай “Зүүн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв”, “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК, “Дорнод Их Сургууль”-ийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон прокурорын мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй танилцаж, уг ажлыг эрчимжүүлэх талаар “Зөвлөмж” хүргүүлсэн байна.

Мөн Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, оюутнуудад “Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль”, “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг” сэдэвт сургалтуудыг зохион байгуулж, хууль тогтоомж сурталчлах ажил хийжээ. Энэхүү сургалтанд 9 ерөнхий боловсролын, 3 их дээд сургууль, коллежийн нийт 1300 орчим оюутан, сурагчид хамрагдсан бөгөөд сургалтын үеэр прокурорын газраас бэлтгэн гаргасан 6 төрлийн гарын авлага, материалыг тараасан байна.

Цаашид Дорнод аймгийн прокурорын газраас аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн томоохон кампаниудад болон сумдад дээрх чиглэлийн шалгалтыг хийж, иргэдэд зориулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.             

ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР