ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖЭЭ

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албанаас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хяналтын харьяа дүүргийн Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудтай зөвлөгөөн хийжээ.  

Энэ үеэр дээрх Татварын хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг энэ оны 2, 3 дугаар улирлын байдлаар шалгасан шалгалтын дүнг танилцуулж, тус прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурортой хамтран сургалт зохион байгуулсан байна.  

Мөн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахад тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцож, дүүргийн прокурорын газраас зөвлөмж хүргүүлжээ.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР