Тээврийн прокурорын газар Тээврийн цагдаагийн албатай хамтран хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үндсэн хугацаанд шалгаж шийдвэрлэгдээгүй хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулсан “Шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний үр дүнг хэлэлцэж, шилдэгүүдээ тодруулан шагнал гардуулсан байна.
“Шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээнд бусдыгаа манлайлсан тус прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Нямбаяр, цагдаагийн ахмад И.Азбаяр нарыг Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнажээ.
Мөн прокурор, мөрдөгчөөс гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар бичиж байгаа мэдэгдлийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан “Шилдэг мэдэгдэл” уралдаанд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Бямбадорж, Төмөр зам дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхбат нар шилдэгээр шалгарч Тээврийн прокурорын газрын “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдсан байна.
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба