ЖҮЖИГЧИЛСЭН ШҮҮХ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ЖҮЖИГЧИЛСЭН ШҮҮХ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газар шинэ залуу прокурор, туслах ажилтнуудыг прокурорын хяналтын ажилд дадлагажуулах зорилгоор хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн тохиолдлоор жүжигчилсэн шүүх хуралдаан явуулж практик сургалт зохион байгуулжээ.

Прокурор, туслах ажилтнуудыг шүүх бүрэлдэхүүн, улсын яллагч, өмгөөлөгч, шинжээч, гэрч, хууль ёсны төлөөлөгч зэрэг дүрд хувиарлан шүүх хуралдааныг явуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь оролцогчдод прокурор шүүх хуралдаанд хэрхэн оролцох талаар болон анхан шатны журмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, дараалал, хууль хэрэглээний тодорхой ойлголтуудыг өгсөн ач холбогдолтой сургалт болсон байна. 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР